Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан чансаа өндөр бөхийн барилдаан өнөөдөр /2019.11.27/ 14.00 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлнэ.

Чансаа өндөр бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй нийт 128 хүчит бөх зодоглохоор бүртгүүлжээ.

Дашрамд сонирхуулахад Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдартай цолтой 128 хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, “Алдар” биеийн тамир, спортын хороо, “Жем Интернэшнл” группын бөх, Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Сүлд” биеийн тамир, спортын хороо, “Хөвсгөлийн хүчтэн” клубын бөх Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн билээ.