Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол Улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилгоор Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, иргэдээ сонсохоор Завхан аймгийн бүх сумдаар ажиллаж байгаа билээ.

   Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд Завхан аймгийн сум бүрээс залуус нэгдсэн бөгөөд “Мөнхөд Ашдын Зам” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Мөнхбаясгалан, Монгол Улсын Гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон, ТВ5 телевизийн сэтгүүл Ч.Доржбат түүчээлэн ажиллаж байгаа юм. Ийнхүү “Шинэ Завхан” оюутан, залуучуудын хөгжлийн форум 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагт Тусгаар тогтнолын ордны их танхимд зохион байгуулагдана.

   Энэ дашрамд Завхан нутгийн оюутан, залуучуудаа тус форумд оролцохыг уриалж байна.