Өнөөдөр хотын төвд өсвөр насны хүүхдүүд машин жолоодчихсон замын хөдөлгөөнд оролцож яваад ТЦА-ынханд баригджээ. 

11-15 насны таван эрэгтэй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд тэд бусдын машинд түлхүүр тааруулан хулгайлдаг болох нь тогтоосон байна. Тухайн хүүхдүүд нь биедээ өөр тээврийн хэрэгслийн түлхүүрийг мөн авч явсан аж. Өнөөдөр баригдах үедээ унаж явсан Тоёото маркын автомашинаар юм мөргөж, гэмтээж эвдэлсэн байдалтай олджээ. Эдгээр хүүхдүүд нь бусдын асаалттай үлдээсэн машиныг хулгайлах эсвэл түлхүүр тааруулан хулгайлж ПС тоглоомын газар орох, тоглож наадах газраа очоод орхидог байжээ.

Жолооч нарт сэрэмжлүүлэхэд автомашинаа асаалттай орхиж явахгүй байхыг анхааруулж байна.