Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан заамар" уурхайд осол болж, 26 настай эрэгтэй амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, уг осол өчигдөр /2019.12.06/ 14.00 цагийн үед болсон бөгөөд талийгаач залуу техникт даруулж амиа алдсан байна. Харин эл хэргийн талаар албаныхнаас тодруулахад "Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.

Өмнө нь уг уурхайд осол болж, дөрвөн иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Энэхүү хэрэгт холбогдуулан "Эко Алтан заамар" компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.