"Монголын морин спорт, уяачдын холбоо"-ноос зохион байгуулж байгаа  "Морьтны их цэнгүүн" буюу шинэ жилийн баяр арванхоёрдугаар сарын 10-нд 19:00 цагаас Корпорэйт хотел энд Конвейшн болно. 

Тус цэнгүүний үеэр 2019 оны өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд, Уяачид, Азарга, Их насны морьд, Эрлийз дээд насны азарга морьдыг шалгаруулж, батламжлал гардуулахаас гадна ММСУХ-ны тэргүүн дээд шагнал "Молор эрдэнэ одон", "Алтан морь" шагналыг их хүндэтгэл төгөлдөр дор гардуулах юм.

Сонирхуулахад, Морьтны их цэнгүүнд нутаг, нутгийн уяачид гэр бүлээрээ оролцохоор уригдсан нь ихээхэн онцлог шинэ жил болох ажээ.