Сайн байна уу. нэрийг минь нууцлаад нийтлээд өгөөрэй. Би нөхөртэйгээ гэр бүл болоод 11 жил болж байна. Бид 3 н сайхан хүүхэдтэй. Миний хүүхдүүд биеэ даасан онц мундаг учир би хүүхэд харах, гэрт суулаа гэж стрессдэлгүй ажил төрлөө хийгээд явдаг. ээжийн минь ач буян л даа.

Хүүхдүүдийг минь харж өгөөд, залуу байгаа дээрээ хүссэн бүхнээ л хий гэдэг. Аав ээж ах дүү нар маань миний амьдралд ганц талх ч болов өгч нэмэр болно уу гэхээс нэрмээс бололгүй өдий хүрчээ. Гэвч нөхрийн маань талынхан эсрэгээрээ юм. Төрсөн ааваа мэдэхгүй харж бгаагүй, төрсөн ээж нь олон жилийн өмнө нас барчихсан. Өвөө эмээ нь өсгөсөн учир дээрээ 10аад ах эгчтэй. Амьдрал нь 2- 3 аас бусад нь олиггүй. Үргэлж манайхаас зулгааж тэтгүүлж байх санаатай. Тэгээд өгөхгүй боломжгүй байвал намайг үргэлж муулна. Би гэхдээ тоодоггүй юмөө.

Даанч энэ нь нөхрийн сэтгэл зүйд маш их нөлөөлж бна. Одоо эргээд бодоод хархад миний нөхөр маш их өөрчлөгджээ. Олсон орлого мөнгөө надаас тас нуудаг. Би ер нь цалин нь яг хэд ороод яагаад бгааг нь ч мэдхээ болиод удаж байна. Өөртөө үнэтэй хувцас хэрэглэл, өдрийн хоол шоу цэнгээн гээд зориулаад дуусгадаг болоод 4 орчим жил болсон байх юм.

Гэхдээ яахав гэрт хоол хүнсэнд 400-500 мянга орчим зарцуулаад байгаа юм. Үндсэн цалин нь 2 сая. илүү цаг нтр гээд нэлээд нэмэгдэлтэй л авдаг бх ёстой. Хааяа надад мөнгө хэрэг болоод асуувал маш их уурлана. бхгүй хоол унд аваад дуусаа биз дээ нтр гээд. хэхэ.

Гэтэл би хүүхдүүдийхээ сургууль цэцэрлэгээс нэхэгдэх бүгдийг, байрны түрээс, цахилгаан , кабель төлбөр, хүүхдүүдийн хувцас хичээлийн хэрэгсэл гэж явсаар ойрын лав 3 4н жил өөртөө 2 подволк 1 жийнсэн өмднөөс өөр зүйл ч аваагүй байх юм. Азаар дүү маань гадаадад амьдардаг учир надад өмсөхгүй болсон хувцаснуудаа явуулдаг. Би бас эргээд хархад маш их өрөнд оржээ.

Өрийг ийш тийш шилжүүлж зохицуулж явсаар саяхан нөхөрт мэдэгдлээ. Намайг зүгээр л хохь чинь шоронд ор гэсэн  Аав руу минь залгаж охиноо аваад зайл гэсэн байгаа юм.