Үндэсний эко халаалтын Домогт Хийц ХХК нь 3-н жилийн судалгааны үндсэн дээр Монгол орны орчин нөхцөл, эрс тэс уур амьсгалд зориулан Дэлхийд эхний 10-т ордог БНХАУ-ын технологийн Синхуа их сургуулийн профессоруудын хамтын бүтээл болох үүлэн технологи дээр суурилсан зэврэхгүй зэс голтой радиаторыг Монгол орны зах зээлд үйлдвэрлэн нэвтрүүлж байна.

Монголд цор ганц үүлэн технологи дээр суурилсан эко радиотор нь ердийн халаагуураас 10 дахин бага усны эзлэхүүнтэй, зэс голтой, эдэлгээний хугацаа 15 жил  хэрэглэгчиддээ амлаж байгаа нь чанар болон технологийн двшлийн дээд зэргийн үзүүлэлтээр ялгарна. Тус бүтээгдэхүүний онцлог нь дулаан ялгаруулалт 97 хувь ба хийн даралт үүсгэдэггүй, хаана ч угсарч суурилуулах боломжтой, хуурайшилт үүсгэхгүй, эко будагтай эдийн засгийн хэмнэлттэй радиатор юм. Чанарын үзүүлэлтүүд нь  ISO 9001, 2015 зэрэг олон улсын чанарын стандартуудаар баталгаажсан.

Мөн манайх 100 хувийн ухаалаг системд суурилсан цахилгаан зуухыг Монголын зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд ийнхүү цахилгаан зуух нь дуу чимээгүй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй, гэмтэл саатлыг автоматаар салгах, орчин үеийн микро компьютер тохиргоотой, LED дэлгэцтэй, дижитал менютай, темпаратур тогтвортой байлгах цагийн горимтой. Түүнчлэн бүх деталиуд нь Герман эдийн засгийн хэмнэлттэй.

 Одоогоор уг радиатор болон цахилгаан зуухыг 400 гаруй аж ахуйн нэгж болон иргэд орон сууцандаа суурилуулаад байгаа бөгөөд тэр дунд Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хурдны замын төлбөр хураах цэгийн 300 метр.кв обьектын халаалтыг бүрэн шийджээ. Уг халаалтын системийг дэд бүтэц нь шийдэгдээгүй обьектуудаас гадна гэр, байшиндаа ч дулаан, цэвэр орчныг бүрдүүлэх боломжтой юм байна.

Домогт хийц ХХК үндэсний эко халаалтын компани Утас хаяг: 96960609 77556868

Баянзүрх дүүрэг 19хороо 16-р хороолол Саруул тэнгэр үйлчилгээний төв  104-14 тоот