Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм.

“Web awards - 2019” цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол  2019 оны 12 дугаар сарын 30 ны өдөр 17:00 цагт Чингис зочид буудлын “Хаан танхим”-д болох бөгөөд наадмын талаар Монголын сайтын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч  Э.Батхүү  Бид чөлөөт нэвтрүүлэгт оролцож мэдээлэл хийлээ.