2019.12.14-15-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 412-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 амь нас хохирсон байна. Үүнээс 3  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
Мөргөлдөх хэлбэрээр -1
Онхолдох хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

            2019.12.14-ний өдөр 16.15 цагийн орчим Архангай аймаг Цахир сум Цахир баг “Солонготын даваа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 37 км-т/ шороон замд Nissan Juke  маркийн И жолоочтой автомашин онхолдож, жолооч 34 настай эрэгтэй И, зорчигч 43 настай эрэгтэй М нарын 2 хүн нас барсан.

            2019.12.14-ний өдөр 09.00 цагийн орчим БЗД-н 11 дүгээр хороо  Баянзүрхийн товчооны замд Toyota Prius-20 маркийн автомашин онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Г нас барсан.

            2019.12.15-ны өдөр 09.23 цагийн орчим СБД-н 14 дүгээр хороо  Чингэлтэйн өргөн чөлөө, 6-н буудлын замд Toyota Corolla  маркийг автомашины жолооч Э нь явган хүний гарцаар гарч байсан  2 настай, эмэгтэй А, 4 настай, эмэгтэй Б, 25 настай эмэгтэй Э нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам орчны нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явахыг анхааруулж байна.