2019 он улиран одоход хэдэн хоног үлдээд байна. Энэ онд улс төрийн хүрээнд дуулиан дэгдээсэн хэргүүдийг тоймлон хүргэе.

Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгах явцад уг хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компаний “Хар” хочит Отгоо нарыг баривчилсан энэ талаар эндээс уншина уу

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.26-ны өдөр  “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргасан. Эндээс тэдэнтэй танилцана уу

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэрэг прокурорт шилжлээ

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ. Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа.

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг прокурорт яллах саналтайгаар шилжсэн байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.

Прокурор хүн хахууль авч байгаад үйлдэл дээрээ Эрүүгийн цагдаагийнханд баригджээ. Улмаар хэргийг харъяаллын дагуу АТГ-аас шалгаж яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн  анхан  шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ял сонссон прокурорын хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх дээр хэрэг нь ирээд замхарсан байна. Уг нь хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой байв... Гэтэл прокуророор ажиллаж байсан Ж.О гэгчид хууль өөрөөр үйлчилсэн бололтой байна...Эл хэргийг эндээс уншаарай.

Гэмт хэрэгт холбогдсон 69 дипломатуудаас зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлсэн юм. Гадаадад гэмт хэрэгт холбогдсон 69 хүний мэдээллийг ГХЯ-наас тус байнгын хороонд ирүүлжээ. Үүнд, гадаад улс орнуудад байгаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээлэл байгаа юм. Мөн төрийн албаны, улс төрийн намуудын удирдах түвшний, дипломат болон албан паспорттой хүмүүсийн мэдээлэл багтжээ. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

Хавтаст хэрэг: Баянзүрх дүүргийн газрын албаны даргын  Хятад иргэнээс мөнгө авсан хахуулийн хэрэг

Н.Батсүх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Их цуурайтын аманд 2015 оны есдүгээр сард 43 иргэний нэр дээр, 2016 оны долдугаар сарын 8-нд 60 гаруй хүний нэр дээр мөн дээрх хэсэгт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Улмаар иргэдийн нэрээр халхавчлан, Газрын тухай хууль зөрчиж аж ахуйн нэгжид газар эзэмшүүлснийхээ хариуд Лин Суйлин гэх хятад эрээс бусдаар дамжуулан 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан юм. Шалгалтын явцад нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал дээрх газрын хууль бус гэрчилгээг Газрын мэдээллийн санд бүртгүүлж, хятад иргэнээс 100 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд ил болсон байдаг. Эндээс илүү ихийг уншаарай.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №12 Б.Булганы тухай хавтаст хэрэгт авагдсан анхаарал татсан баримтуудаас

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. Энэ хэргийн гэрч, яллагдагчаар татагдан шалгагдсаар байгаа Б.Булгантай холбоотойгоор гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэдгээрээс анхаарал татсан хэсгүүдээс хэсэгчлэн хүргэж байна. 

· Прокурор Б.Батжаргал: “...Б.Булганы хувьд өгсөн мэдүүлгүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн хүнийг энэ хэрэгт хамааралгүй гэрч гэж үзэх үндэслэл байхгүй...”  Б.Булган 5 дахь удаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... миний бөгс руу гараа хийсэн. Тэгэхэд бээлий байсан үгүйг мэдэхгүй...” гэж мэдүүлж байжээ. хавтаст хэргийн дэлгэрэнгүйтэй эндээс уншина уу

Хавтаст хэрэг: Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын холбогдсон хэрэг

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г болон өөрийн хүү Б.Чулуудай нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин”, “Сайрам булган”, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлйин 3.1 дэх хэсгийг зөрчиж 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр уг түншлэлийг бус өөрийн хүү Б.Чулуудайн гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин, туршлага, техник хэрэгсэлгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд нэг ч орон сууцны барилга бариагүй байхад 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулж, улмаар гэрээний зарим ажилтай давхцуулан 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ, мөн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дулааны 2ф-500 мм-ийн голчтой 836 м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг байгуулан нийслэлийн төсөвт 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу