Монгол Улсын хилээр таван сая төгрөг болон түүнтэй дүйцэх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэхийг хуулиар зөвшөөрдөг байсан бол энэ дүнг нэмэгдүүлж, 15 сая төгрөгт хүргэжээ.

Өнгөрсөн сараас эхлэн Монгол Улсын хилээр орох, гарахдаа 15 сая төгрөг болон түүнтэй дүйх хэмжээний валютыг мэдүүлэлгүйгээр нэвтрүүлж болох юм. Мэдүүлэлгүйгээр нэвтрүүлэх мөнгөний хэмжээг Монгол Улс ийнхүү нэмсэн нь олон улсын жишигт нийцүүлж буй хэрэг гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.