Намбарын Энхбаяр...

Зунжингаа зуузай холбон гүйсэн Н.Энхбаяр даргыг маань эрх баригчид бөөрөлхөөд ирэх сонгуульд оруулахгүй заалт хуульчлаад авсан ч удахгүй уг махинаци Цэц дээр унаж иргэн бүр сонгох сонгогдох Үндсэн хуулийн эрхээ эдлэх цаг ирэх биз ээ. Намбарын Энхбаяр олигархиудад арваад жил адлагдаж ард түмний сонгуульд үзэлцэх эрхээ олон жил хасуулсан ч алсын зайн гүйлт дугуй сагс усанд сэлэлт гээд улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа үзэлцэж үзүүр түрүүнд ордог  түүнийг миний бие нэгэн удаа нийтлэлдээ Нам төрийн лидер Мянганы замыг тавьж Их өрийг тэглэсэн Шинэ Үндсэн хуулийг сэдэж сэтгэн бодож яваа хэзээ нэгэн цагт түүнийгээ хэрэгжүүлэх чадалтай бийртэй бол бийртэй шийртэй бол шийртэй аавын хүү гээд сайн талыг үнэнээр нь сараачаад хаясан чинь балдага пялдага ч билүү нэр хоч зүүж хоцорсон.  

Би яахав, уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа, унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж үг үйлдлээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн талыг нь, өдий хүртлээ үзсэн харсан үнэнийг Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу уншигч олондоо хүргэх л болно.  Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй.

Саддам Хуссейн, Каддафи, Хосни Мубарак шиг лидерүүдийнх нь хувь заяа нь ямар эмгэнэлтэйгээр төгсөж, эх орон нь өнөөдөр ямар янзтай байгааг биеэрээ мэдэрсэн миний бие болон зурагтаар харсан та бид, тэр их гүтгэлэг доромжлол хавчлага өлсгөлөн өвчин зовлон шорон гянданг даван туулаад Монгол Улсынхаа төлөө зүтгэнээ хөө гээд эр зориг, сэтгэлийн тэнхээгээрээ босоод ирсэн болд шиг хатаагдсан лидер Намбарын Энхбаярыг хамт гүйхдээ ч гэсэн хажуугаас нь түшиж дэмжиж бас ухааруулж баймаар юм шиг санагддаг. Ухааруулаад ч байх юм байхгүй өөрөө тэртэй тэргүй дотоодод хэцүү нэртэд, гадаадад улс төрийн цөллөгөнд байхдаа ухаарах гэгээрэхийг ёстой хослуулж өгсөн нь ажиглагддаг. Гэхдээ аавын харцаар ширвэчих ардын ухааныг яаж гүйцэхэв.

Өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд Энхбаярын цэрэг Босоо Ганбаа бараг гарчих шахсанаас харахад хэрвээ мань эр өөрөө үзсэн бол гарцаагүй гарч одоо яриад байгаа шинэ Үндсэн хуулиа чулуу болгох нь ойлгомжтой байлаа.

Энхбаяр цагийн сайханд намдаа 72 суудал авчирч үнэмлэхүй ялалт байгуулж их өрийг тэглэж мянганы замыг босгож төрийн өндөрлөгийн гурван тамгыг гурвууланг нь атгасан орос англи хэлэнд ус цас суу зальт нэгэн төдийгүй өглөөд арван км ажрахгүй гүйж гар дээр жар суниаж хоногт хоёрхон цаг нүдний хор гарган явахыг Босоо Ганбаагийн сонгуульд бүтэн сар хажууд нь хамтдаа байж хаалгачаар явсан миний бие хараад энэ хүнээс шүүрэх юм их байна гэдгийг ойлгосон.

 

Уг нь бол бид жудагтай ард түмэн, унасан бөхөө ч хайрладаг ард түмэн, эндсэн нэгнээ уучилдаг ард түмэн, ингэн тэмээг ч уйлуулдаг ард түмэн, эвтэй байхдаа дийлддэггүй ард түмэн Энхбаяр хүүд дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна. Юуны түрүүнд эрдэнэт толгодыг гадаад дотоодын дээрэмчдээс буцаан авч  ард түмэндээ үнэгүй өгөөд мянганы төмөр зам жаргалын найман хотыг шинээр цогцлон байгуулж Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж ард түмний засаглалыг тогтоон Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалтануудыг ард түмэн өөрөө сонгож, үнэлэж дүгнэж огцруулдаг тогтолцоог бий болгож, иргэдийн эрүүл мэнд боловсрол байр сууц өр зээлийн асуудлыг  хэрхэн шийдвэрлэх талаар бодлого хөтөлбөрөө боловсруулж дуусгаад байна.

 

Гэхдээ дахиад дарга болчихоод дангаар ноёрхоод даргын зөөлөн суудал авилга оффшор өш хонзон мөрөөдөж байгаа бол ёстой тэрүүн шиг худлаа юм байхгүй шүү, дэлхий нийтийн чиг хандлага тэс ондоо болсон өнөө үед, ард түмэн  өргөл барьцанд нугасгүй дарангуйлагч хаантан боссоо өргөмжлөдөг бус харин өөртөө үнэнчээр зүтгэх боол төрөө өөрөө сонгож огцруулж албан хаагчдынх нь ажлын хөлс унаа унаш утасны мөнгийг ч ард түмэн кармаанаасаа гаргаж байдгийн хувьд тэднээс гагцхүү үнэнч шударгаар сайн ажиллахыг л шаардаж илжиг шиг эдэлдэг болсон цаг, өөрийн буруугаас бүү хэл өрөөл найзаасаа болоод өмнөд солонгосын Ерөнхийлөгч шиг яллагддаг болсон цаг гэдгийг ирээдүйн лидерүүд улс төрчид маань эрхбиш ухаарч байгаа байлгүй.

Өнөөдөр бидний хоёр Монгол нь ч хоорондоо, хошуу нутгаараа ч хоорондоо, хоёр нам нь ч хоорондоо, хуучин шинэ нь ч хоорондоо үзэлцээд байдаг нь цаанаа их нарийн учиртай.  Монгол хүн тэнгэрээс заяасан хүчирхэг үндэстэн учраас найман зууны тэртээ монголчуудын хүч чадал оюун билэг Гурван голын эх, Хан Хэнтийн уулсын амандаа багтахаа байгаад гадагшаа тэр нь зад тавигдан тэлсээр дэлхийг эзэлсэн түүх маргаадар дахин давтагдах шинжтэй. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев хэлэхдээ Монголчууд бол дэлхийн агаар мандлыг нэвтлэн орж ирсэн сансрын туяаны нөлөөлөлд орж удамшлын хувирал болсон гайхамшигт хүмүүс гэж  хэлсэн нь зүгээр нэг дэмий сул үг биш.

 

Барууны судлаачид биеийн болон оюуны асар өндөр удамшлын потенциалтай Монголчуудын түүхийн эрин үе дахин давтагдаж ирээдүйд дахин хүчрэгдэхээ байж мэдэх, дэлхийг эзлэх магадлалтай байгааг тогтоосноор их гүрнүүд биднийг одооноос дотоод хооронд нь алалцуулах, барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн бодлогыг баримтлаж эхэлснийг удирдагч нар маань ухаараасай билээ.

 

Үүний наад захын жишээ гэхэд хоёрхон сая Монголчууд дэлхийн бөх сумо мэргэжлийн бокс марафон зэрэг хүчний ертөнцөд эр эмгүй цахиур хагалж, оюуны ертөнцөд Оксфорд Харвардын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэргүүлж, олон улсын олиппиад тэмцээн медалийн 90 хувийг хамж байгаагаас харж болно.

Тиймээс бид өөр хоорондоо тэрсэлдэх нь бүх хэл өстөн дайснаа ч өрөвдөж хайрлаж өрлөг жанждаа болгодог Эзэн хаанаасаа суралцаж өнгө зүс үүх түүх үнэт зүйлсээрээ улс төрийн намуудаас эхлэн эвлэлдэн нэгдэж тив дэлхийг тахир сэлмэээрээ эзэлсэн шигээ тархи оюунаараа дэлхийг дахин эзэмдэх тэр юманд нь тэр багтаж ядаад байгаа суу билэг хүч чадлаа зориулаач гэдгийг энэ уралцаад байгаа удирдагч нараас авахуулаад бүхий л Монголчууддаа уриалах гэсэн юм.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт