324

Хүний амьдрал гэж үнэхээр сонин. Нэг л өдөр хөл хөөр болсон нүсэр хурим хийж, төд удалгүй 2 тийш болцгооно. Бас болоогүй ээ дөнгөж салаад л ээлжит амрагийнхаа эрэлд гарцгаана.

Жүжигчин  Г. Золзаяа,нөхөр Б.Тамираагаасаа салаад нэлээдгүй хугацааг үдэж байна .”Шүрэн бугуйвч” кинонд тоглож байх үеэс нь хосууд үерхэж эхэлсэн бөгөөд удалгүй МУГЖ Бат-өлзийгийн бэр болсон. Хөөрхөн охины аав ,ээж болсон ч хэн хэн нь томоожсонгүй .

Тамираа өөр , өөр охидтой нэр холбогдож явах хойгуур, эхнэр нь алдарт Донжуан Ц. Цэгцбаатартай амраглаж байгаад нөхөртөө баригдсан гэдэг. Ийнхүү хос 2-ын амьдрал төгсгөл болж Тамираад шинэ найз охин нь удахгүй 2 дахь хүүхдийг нь төрүүлж өгөхөөр болсон
4
Уяхан хоолой ,турьхан биетэй дуучин С.Сэрчмаа охин Хураагийнхаа эцэг Баяртаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан.Урлагийн сургуультай болох хүслиийг нь нөхөр нь биелүүлэгүй болохоор Баяртаас салсан гэх нэгэн байхад,С.Сэрчмаагийн үрэлгэн занг тэсэлгүй Баярт салсан гэх яриа ч бий. Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан С.Сэрчмаа аварга Хакухотой нэр холбогдоод амжсан.Хэдийгээр Хакухотой нүүр тулж уулзаж ч үзээгүй гэх тайлбарыг Сэрчмаа өгсөн ч олны үг ортойдогоо.
6
 Топ модель Д.Пүрэвсүрэн алтны магнат Ц.Мянганбаяраас салснаас хойш нэлээдгүй олон эрчүүдтэй нэр холбогдсон.Ангийнхаа найзаас эхлээд,төрийн сайдтай хүртэл холбогдоод амжсан түүний хайрын паян Ц.Цэгцбаатараар дууссангүй. Уул уурхайн бизнес эрхэлдэг Н.Ганбаяр гэх залуутай амьдарлаа холбон 7- дугаар сард охинтой болсон .
7
МАК-ын өв залгамжлагч  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүүхний сайхныг дагуулж.хүлгийн сайныг унах дуртай нэгэн .Тэрээр хийж бүтээснээсээ илүү хийрхэл, аархалаараа олны танил болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Харин холбогдсон хүүхнийхээ тоогоор Монголдоо л толгой цохино.Өмнө нь тэрээр загвар өмсөгч Д.Ариунцэцэг,О.Пүрэвдулам нартай үерхэж байсан Н.Номтойбаяр өмнөх эхнээрээсээ 1 хүүхэдтэй. Тэрэлж дэх 5 одтой буудалд Мандухай хэмээх бүсгүйтэй гэрлэсэн. .Эхнэр Мандухай нь өмнө нь Алдарт Цэгцбаатарын цайг чанаж байсан бөгөөд тэдний дунд 6 настай охин бий.
12
Азийн модель агентлагын захирал Ч.Содтуяа олон хүүхэд залуусыг загварын ертөнцөд оруулсан .Тэгж явахдаа анхны нөхөр А.Чингүүнээ загварын ертөнцөд оруулсан .Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнөө гэгчээр А.Чингүүн олонд танигдсан даруйдаа Ч.Содтуяаг хөөрхөн охинтойн үлдээсэн.Угаасаа мөнгөнд дуртай гэх А.Чингүүн “ Их засаг “дээд сургуулийн захирал Ням-осорын охин Н.Ундралтай суужээ .
 
Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадайгийн анхны эхнэр Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй бизээ. Б.Маадайгийн том хүү нь Ш.Алтантуяагийн аав ,ээж дээр байдаг . Маадайгийн анхны амьдрал бүтэлгүйтэж тэр цагаас хойш Маадай янз бүрийн эмэгтэйчүүдтэй нэр холбодсоны эцэст Ану-цэнд гэх бүсгүйтэй нэг гэрт орлоо.
Маадай удахгүй 3 дахь хүүхдээ өлгийдөн авна.
 
Урлагийн хамгийн сайхан хос гэгдэж байсан найруулагч Б.Баатар хөтлөгч Ч.Ундрал нар салсан .
16
“.Монгол туургатны 100 эрхэм “нэвтрүүлгийг бэлтгэж байхдаа Б.Баатар ,П.Анужин нар хайрын романсаа эхлүүлсэн .Хайран сайхан гэр бүлийг сүйтгэсэн П.Анужин өмнө нь бас нөхрөөсөө салж байжээ.
18
Хэзээний л харийн хүнийг цайг чанах заяатай хийлч Дээгий өөрөөсөө 30 насаар ах хөгшин эртэй дэр нэгтгэж олныг шуугиулаад амжсан .Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн.Анхны нөхөр Саха Миняатан нь нутагтаа 10 эхнэртэй гэнэлээ . Дээгий өөрөөсөө 30 насаар ах ,дэлхийн банкны зөвлөх энэтхэг нөхрөөсөө салж,”Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бэлли гэх австрали эртэй 8 дугаар сард хуримласан.
21
Ард түмний хайртай хүү С.Жавхлангийн анхны эхнэрийг Г.Долгормаа гэдэг .Г.Долгормаа нь “Торгоны зам “ компаны захирлын том охин бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг .С.Жавхлан анхны амьдралдаа мөн л цэг тавьж Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэгтэй 2 дахь амьдарлаа эхлүүлэн 2 охинтой болсон.
22
Бээжингийн олитпын мөнгөн медальт гавъяат тамирчин О.Гүндэгмаа өөрийнхөө дасгалжуулагч Н.Ундрахбаяртай анхны амьдарлаа эхлүүлж байжээ.Н.Ундрахбаяр ,О.Гүндэгмаа 2 том болсон охинтой.Харин түүний 2 дахь амьдарлын эзнээр гавъяат тамирчин Х.Цагаанбаатар тодорсон. .Хачирхалтайн Н.Ундрахбаяр одоо хүртэл О.Гүндэгмаагын дасгалжуулагчаар ажилдаг.
24
Олноо хүндлэгдсэн даян аваргын анхны гэргий Б.Баясгалан . Амжилт бүрийнхээ ард байсан эхнэрээ нэг л өдөр төрхөмд нь аварга буцаасан.Аваргын удаах эхнэрийг нь Содоо гэх бөгөөд тогооч мэргэжилтэй байжээ.Содоо аваргад 2 хүү төрүүлж өгсөн байна .Харин аваргын 3 дахь эхнэрийн хувьд Н.Гарамханд гэх бүсгүй бий.Н.Гарамханд нь аэробек,гимнастикийн тамирчин бөгөөд ,ОУХМ цолтой бүсгүй.Тэрбээр аваргад голомт залгах хүү төрүүлэн өгсөн нь түүний босгосон гэр бүл бат,бөх байхын гагнаас болсон бизээ.