Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.  Морин цагт Монголын рок попын домог болсон “Харанга” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртлээ.

Хамтлагийн үнэнч фенүүд нь Сүхбаатарын талбайд 11.00 цагт цугларч, тэдэнд баяр хүргэсэн юм. "Харанга" хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманла: Сэтгэгдэл өндөр байна. Энэ бол 30 жил хамтдаа зүтгэснийг үнэлсэн хэрэг. Мэдээж эв эе ямар хүчтэйг харуулж байгаа. Бидэнд улам ихийг бүтээгээрэй гэсэн ташуур өгч байгаа юм болов уу гэж бодогдлоо. Ташуурыг хүлээж авлаа. Та бүхэнд ээ баярлалаа.

Тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нар өнгөрөгч аравдугаар сарын 29-нд  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнуулсан юм.