Хар Төөгөө  буюу Б.Төгөлдөрийг комеди сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр “Comedy Lab”-аа хийгээд, хажуугаар нь хоёр хүүхдээ цэцэрлэгт нь өгч, авахаа зохицуулаад шахуу амьдралын хэмнэлттэй ажээ. Тун чиг завгүй амьдардаг  Төөгий Түшиг, Эгшиг, Хишиг гэсэн гурван сайхан үрстэй. Түүний гэр бүлийн жаргалтай хормыг Minimal photo studio ийнхүү дуран авиандаа буулгажээ.