Монгол Улсын Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого улс даяар нэгэн зэрэг эхэллээ.

Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон эхний өрх бол Сүхбаатар дүүргийн оршин суугч, өндөр настан Ц.Багаажав гуайнх. Тэрээр өдгөө 104 насыг зооглож буй бөгөөд Монгол Улсад түүнтэй ижил нэртэй 4, ижил настай 8 иргэн байна.

ХАОСТ-2020 нь 1 дүгээр сарын 9-ний 08:00 цагаас эхлэн 15-ны 22:00 цаг хүртэл долоо хоногийн турш явагдана. Үндэсний статистикийн хорооноос энэ удаагийн тооллогын дараа Хүн амын хэтийн тооцоог 2050 он хүртэл шинэчлэн тооцох юм байна.

ҮСХ