Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн оноос эхлэн твиттер идэвхтэй үзэл бодлоо илэрхийлэх болсон билээ. Тэгвэл тэрбээр энэ удаад ахмадуудын зээлийг тэглэх асуудлаар байр сууриа ингэж илэрхийлжээ. 

Буруугаа хүлээе! 2008 сонгуулиар бид мөнгө амласан. АН 1 сая гэхэд нь 1,5 болгож өсгөсөн. Олсон хэдээ хүүхэд, хөгшин, оюутан гээд ийш тийш тараасан. Авсан нь мартаж, өгсөн нь буруутдаг хорвоо. Сонгуулийн дүн ч шал эсрэгээр гардаг. 2012, 2016 онд энэ киноны 2, 3-р анги гарсан. Одоо 4-р анги ?

Халамжийн тогтолцоог өөд татахын оронд хавтгайд нь тараасан нь буруу болсон.Тэрнээс хүүхэд, хөгшчүүлийн тэтгэмжийг нэмэх санаа, үйлдэл "бараан дурсамж" арай биш байх. Тэр үед эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа арай сайжирсан. Алдааг байн байн давтахгүй байх нь чухал тул энэ тухай ярих хэрэгтэй.