Т.САЙХАН

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг ашиглалтад оруулах хугацаа хойшлогдоод байгаа билээ.   Энэ асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзах үеэр гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компаниудаа шахаж ажиллахыг Азийн хөгжлийн банкны төлөөлөгч мэдэгдээд, хэрэв гүйцэтгэгч компаниуд асуудал гаргавал хар жагсаалтад оруулна гэдгээ илэрхийлжээ.  Мөн Дарханы зам ирэх зургадугаар сард ашиглалтад бүрэн орохгүй ч замын хучилт бүрэн хийгдэнэ гэдгийг тодотгожээ. Энэ тухай ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан  Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хугацааны хоёр дахь шат зургадугаар сард дуусна. Бид Дарханы замыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Замыг ашиглалтад хүлээж авах, хөдөлгөөн нээх ойлголтыг олон нийт андуурч ойлгоод байх шиг байна. Жишээ нь,  Налайхын замыг бүрэн ашиглалтад оруулаагүй, хөдөлгөөнийг нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нээсэн. Улсын комисс хүлээж авснаар ашиглалтад бүрэн ордог. Дарханы зам ирэх зургадугаар сард хучилтаа бүрэн авна гэж тооцоолж байгаа. Хучилтаа авна гэдэг нь Налайхын зам шиг хөдөлгөөн нь нээгдэнэ гэсэн үг” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn