“U – Money” карттай холбоотой мэдээ мэдээллүүдийг түргэн шуурхай иргэдэд хүргэх, картын үлдэгдэл болон төлбөрийн гүйлгээний мэдээллийг шалгах, дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжийг бүрдүүлэх зорилгоор U-money.mn вэб сайтын үйлчилгээг  өнгөрөгч 10 дугаар сард нэвтрүүлсэн.

Тэгвэл  энэхүү  үйлчилгээг ашиглахад илүү хялбар болгох зорилгоор “U-money” мобайл апликейшн хувилбарыг танилцуулж байна. Та дараах байдлаар ашиглах шаардлагатай.

Үүнд:

  1.  “U-Money.mn” сайтанд бүртгүүлсэн хаягаар тус апликейшнд нэвтрэх
  2. Апликейшнаар дамжуулан шинээр бүртгүүлэх
  3. “U-Money” картын дугаараа холбох
  4. Төлбөрийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллээ харах
  5. Хөнгөлттэй зорчигчийн карт хэрэглэгч картын зорчилтоо давхар харах боломжтой

 Тус апликейшн нь Android болон “IOS” хувилбарыг “Play store” болон “App Store” -оос үнэгүй татан ухаалаг гар утсандаа суулгах боломжтой.

Тодруулбал “Android” үйлдлийн систем бүхий “NFC” функцтэй утас хэрэглэж байгаа хэрэглэгчид маань апликейшнаар дамжуулаад картад агуулагдаж буй үлдэгдэлээ шалгаж болохоос гадна тухайн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Боломж:
  • Картын үлдэгдлээ шалгах
  • Картынхаа төлбөрийн гүйлгээг хянаж
  • Хаана ямар автобусанд хэдэн цагт суусан, буусан
  • Буух болон суух үедээ дарсан картаа уншуулсан эсэх гэх мэт нарийн мэдээллийг хянах боломжтой бол,

“iOS” үйлдийн систем бүхий утас хэрэглэгчдийн хувьд гишүүнийхээ бүртгэл дээр холбосон U-money картуудын дугаараар картын гүйлгээний түүхээр дамжуулан картынхаа үлдэгдлийг урьдчилан хянаж ямар автобусанд хэдэн цагт суусан, хэзээ хаана буусан, буух болон суух үедээ дарсан картаа уншуулсан эсэх гэх мэт нарийн мэдээллийг харах боломжтой юм.

 “U-money” аппликейшнийн бас нэг онцлог нь цаашид нийтийн тээврээр төлбөрөө төлөн зорчсон иргэдэд “И-баримт”-ын сугалааны дугаар бүхий цахим баримт олгох боломжийг бий болгох зорилготой бөгөөд одоогоор судалгаа хөгжүүлэлтийн шатанд явж байна.

Мөн ирэх оноос иргэд өөрсдийнхөө гар утсаар U money картаа цэнэглэх болон бусад үйлчилгээний газруудаар төлбөр төлөх боломжуудыг судлах, сайжруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

“U-money” аппликейшн ашиглах гарын авлагатай https://www.u-money.mn/m/u-money-app танилцана уу.