Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан болон оффшор бүсэд мөнгө угаасан  гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа.  Тодруулбал, дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж улмаар хилийн хориг тавиад байсан юм.

Улмаар түүнийг өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий баримт бүхий мэдээлэл байгаа гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг шүүх хүлээн авч А.Баттөрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.