Өмнө нь байгаагүй өнгө төрх бүхий "Диско муужгай" гэх дуугаараа тэсрэлт хийн гарч ирсэн реппэр 168 сүүлийн үед тун ч эрэлттэй байх болсон.

Өнгөрсөн шинэ жилийн баярыг өдрүүдийг жинхэнэ утгаар нь доргиосон гэх түүнийг "Залхуус" киноны уран бүтээлчид сонгон киноныхоо дуугаа дуулуулжээ. Хамгийн сонирхолтой нь уг дуу нь таван үгтэй буюу "Шөнө унтдаггүй, өдөр нь юу ч хардаггүй" гэх мөртэй аж.