УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17 ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцож явах үеэрээ Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд байх “гол гонхон”-ноос унаж амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Харин түүний амиа алдсан хэрэг явдлыг Ардчилсан намын зүгээс “гадны нөлөөтэй байж болзошгүй” гэж мэдэгдсэн.

Тэгвэл Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг өөрийн твиттер хуудастаа “Манай гэр бүл Монголынхоо хууль хяналтын байгууллагад итгэн, өнөөдрийг хүртэл хүлээцтэйгээр харж сууна. "Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан" гэдэг үг л өдөр бүр бодогдоно” хэмээжээ.