2020.01.18-нд 15:10 цагт өөрийгөө боомилсон байна байдалтай хүүхэд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймаг Чандмань Өндөр сум, 3-р багийн нутагт  гарсан хэргийг шалгахад тус аймгийн харьяат 14 настай эрэгтэй Т нь өөрийгөө боомилсон байдалтай нас баржээ.

Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд сэтгэл гутрал болон аливаа ятгалга, сэтгэл хөөрөлд амархан өртдөг энэ насанд нь эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, сэтгэл санааны өөрчлөлтийг сайтар ажиллаж байх хэрэгтэй гэдгийг энэхүү мэдээллээр сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.