2020.01.21-ний өдөр 13:50 цагийн орчимд "Хулгай хийсэн хүн 4 давхрын цонхноос буух гэж байгаад унасан байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн  6-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух 63 настай эмэгтэй Т-н гэрээс эд зүйл хулгайлсан 37 настай эрэгтэй А гэгч нь 4 давхрын цонхоор буух гэж байгаад унаж гэмтсэн бөгөөд түүнийг  ГССҮТ-д хүргүүлжээ

Иймд орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.