Сайн байна уу? Нэрийг минь нууцлаарай. Залхууралгүй уншаарай гуйя надад үнэхээр зөвөлгөө хэрэгтэй байна.
Би 2 хүүхэдтэй залуухан ээж байнаа. Том охин минь хуучин найз залуугийн маань хүүхэд 4 жил найзалсан боловч намайг жирэмсэн болсон гэсэн чинь миний хүүхэд биш гээд элдвээр доромжилон хаяад явсан. Би эргээд ирэх байх гээд зөндөө хүлээсэн. Ажил дээр нь хүртэл очиж уулзаж үзсэн хүлээгээд тэвчээр минь алдагдсан учир би чамайг шүүхэд өгч хүүхэддээ тэтгэмж тогтоолгоно гэж хэлэхэд чи надаас мөнгө салгах гээд наад хүүхдээ төрүүлэх гэж байгаа юм уу гэж хэлсэн эмэгтэй хүний бардам зан хөдөлдөг юм байна лээ. Би энэ хүнээс 1 ч төгрөг гуйхгүйгээр сайхан амьдарна гэж шийсэн.

Тэгээд хүүхдээ эсэн мэнд төрүүлж ганцаараа амьдарч байхдаа нэг залуутай танилцсан надад үнэхээр их халамж хайрыг харамгүй өгдөг байлаа. Танилцаад жил гаран болоод миний өвөөгийн байшинд тусдаа гарсан юм. Би дахиад жирэмсэн болвоо. Нөхөр маань юугаар ч дутаахгүй намайг эрхлүүлдэг байсан. Төрөх дөрсөн байхад надад гар хүрлээ надаас уучлалт гуйсан дахиж ийм юм болохгүй гэж надад амласан. Гэвч тэр амлалт зүгээр л худлаа зүйл байсан гэдгийг бүр хожим нь ухаарлаа сална гэхээр уурлаж зоддог, зодохдоо надад байсан мөнгө утас гээд бүх юмыг минь хурааж авна, цагдаа дуудах зугтах ямарч боломжгүй.

Үнэхээр их айж уучлалт гуйх болгонд нь итгэж дахиж тэгэхгүй байх гэж. Гэхдээ хэзээ ч амлалтандаа хүрээгүй би цагдаад өгж үзсэн гэрлэлтийн баталгаагүй болохоор тоогоогүй. Гэрийхэндээ хэлж үзсэн, чи одоо саллаа гээд эцэггүй 2 хүүхэдтэй яах юм. Салж болохгүй гэдэг манай нөхөрт их сайн ханддаг надаас илүү сайн ханддаг харин намайг үргэлж загинаж битгий уурыг нь хүргээд байгаарай чи л болохгүй байгаа биз одоо чи насаараа наад хүнийхээ өмнө өвдөг сөхөрж амьдар гэж хэлдэг.

Өвөөгийн байшиндаа байхаа больсон ажил холдоод байна гээд нөхрийн ээж аавынд байхаар болсон байдал дээрдээгүй улам дордсон ээж аав нь намайг үздэггүй би чадлаараа хичээсэн ч үргэлж намайг элдвээр хэлдэг аав нь гэртээ үргэлж согтуу ирж гуйлгачингууд миний гэрээс зайл гэж өдөр болгон агсан согтуу тавьдаг. Ээж аавынхаа хажууд ч намайг зодсон, намайг өмөөрөх ч үгүй болиулах ч үгүй нөхрийг минь эвийлээд байдаг. Тэвчээрийн хязгаар гэж байдаг би гэрээсээ явсан сална гэж зугтсан очих газаргүй би ажилаасаа гарч түрээсийн байр өөр ажил олтолоо буудалд нэг 10жил найзалсан эмэгтэй найзаа хань татаж хоног төөрүүлж байлаа.

Нөхөр үргэлж чамайг байгаа газраас чинь олоод ална гич** ян*** гээд хэлж доромжлоогүй хараал байхгүй утасруу мсж байнга бичнэ, байнга залгана би хэсэг ингэж зугтаж байгаад миний хойноос шаргууцалдахаа болих байх гэж бодож байлаа. Тэгтэл би баригдсан намайг олоод ирсэн яаж вэ гэж үү? Миний хар багаасаа найзалсан найз минь намайг барьж өгсөн байж, би найзаасаа чи яагаад ингэж байгаа юм бэ гэж асуутал чамайг дахиж зодохгүй гэсээн одоо чиний мөнгө дууслаа яаж цаашдаа ингэж явах гэсэн юм бэ гэртээ харь гэсэн нөхөр ирж надаас уучлалт гуйсан дахиж хэзээ ч тэгэхгүй ээ гэж хэлээд гэрлүүгээ дагуулж явлаа.

Тэр энэ удаад амлалтандаа хүрж 1 жил хугацаа өнгөрсөн байхад нэг ч удаа гар хүрээгүй байна. Гэвч хадмуудын доромжлол дуусаагүй. Бас нөхөр минь яг тэнэг хүн шиг ааш гаргаж байна машины зээл цалингийн зээлтэй байж ажлаасаа халагдаж ажил хийхээ больсон. Өр зээлдээ баригдаж байхад сүүлийн сарын цалин орж ирэхэд юунд үрсэн нь мэдэгдэхгүй асуухаар юу ч хэлэхгүй байна. Би уул нь тусдаа гарах гэж ажилд орсон боловч одоо миний цалин зээлэнд явах нь миний цалин бага учир цаана нь юу ч илүү гарахгүй байна.

Нөхөр ээж аавдаа ажлаасаа гарсанаа хэлээгүй ажилдаа явлаа гээд гэрээсээ гардаг мөнгө олж ирдэггүй харинч машин бензингүй болгоод ирдэг хаана юу хийж байгаад ирсэнээ ч хэлдэггүй. Охин минь сая энэ муухай ханиадыг хүрч хатгаа болоод эмнэлэгт хэвтсэн юм. Би өөрөө зээлийг нь төлөхийн тулд ажил хийж байгаа учир чөлөө ч авж болохгүй өглөө 9с орой 12 хүртэл ажилладаг, хариад шууд унтаад өглөө эрт явдаг, аав нь манайх буудал биш шүү гээд ээж нь хүүхэддээ анхаарал тавихгүй байна худлаа наадах чинь ажил дээрээ явалддаг хүнтэй юм бишүү гээл тэгээл хүүхдийг өвчин ороочихлоо бөө ламд үзүүлнэ гээд үнэхээр тайван амьдрах тавилан алга. Яах вэ