Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа Б.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулсан.

Хохирогчийн ар гэрээс тавдугаар сарын 13-нд ирүүлсэн мэдээллийг нягтлахад Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.