Сайжруулсан түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор угаартах тохиолдол гарсаар байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл угаартахаас сэргийлж утаа мэдрэгч тарааж байгаа ч угаартах тохиолдол буурахгүй байна. Тухайлбал, 

  • БЗД-ийн 23-р хороонд 39 настай эм А, 33 настай эм Б,  61 настай эмэгтэй Э, 12 настай Н, 1 настай Б нар угаартсан,
  • СБД-н 16-р хороонд 17 настай эм Х, 12 настай эм Э, 7 настай эр Ц нарт угаартсан,
  • СХД 20-р хороо 54 настай эр Т,
  • СХД-ин 22-р хороонд 33 настай Ч 31 настай эм С 5 настай эр Ч угаартсан,
  • СХД-ийн 20-р хороонд 73 настай Б 68 настай эм У 38 настай эм О нар угаартсан,
  • ХУД-ийн 4-р хороонд 61 настай эр Т 49 настай эм М нар угаартсан байна. 

Тиймээс иргэд болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.