“Оюутан байхдаа Жульеттад тоглож байсан СТА Ж.Оюундарь хэдэн жилийн өмнө эл бүтээлийн Өрлөг эхэд тоглож аугаа зохиолын дүрүүдэд нас насандаа тоглосон ховор жүжигчин.

Тэрбээр аливаа дүрийг бүтээхдээ судалгаа хийж, янз янзын характеруудыг өөртөө суулгадаг аж. Задгай характерыг өөртөө бэлтгэж суулгасан л даа. Надад задгай байдал дутмаг санагддаг. Ийм дүр ирвэл тоглох хэрэгтэй гэж боддог хэмээн нэгэнтээ ярьж байсан түүний түүх өгүүлсэн гэрэл зургуудаас сонирхуулья.