2020 оны 2-р сарын 8-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 2657 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 37251 болов. Мөн өдөр 89 хүн нас барж, нийт эндэл 812-т хүрэв.

/02.08 байдлаар/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн бөгөөд өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн аж.

Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах өгүүлэмжтэй. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд мөн тандалт судалгаа хийж байгааг яамнаас мэдээлж, нэг дор олноороо цуглахгүй байхыг анхаарууллаа.