Эрдэнэт хотоос Монголын хип хоп урлагт хүч түрэн орж ирсэн “Outlaw” хамтлагийн гоцлол дуучин Б.Бямбасүрэн таалал төгсчээ. Тэрээр нойр булчирхайн хорт хавдар гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биеийн байдал нь тун тааруу байгааг хэвлэлүүд мэдээлж байв.

“Outlaw” хамтлагийн залуус “Зүрхэн тэнгэрийн наран”,”Мөсөн хайр”,”Надаас бүү холдооч”,”Хайр яагаад”,”Чи миний бүх юм байсан”, “Нандин” зэрэг залуусын даган дуулах дуртай хит дуунуудаар хэдийнэ монголын хип хопын ертөнцөд өөрийн байр сууриа эзлэсэн билээ. Анх 2000 оны дундуур тус хамтлагийн хит болж байсан "Мөсөн хайр" дууг гоцлон дуулсан, хамтлагийн анхдагч гишүүдийн нэг Бямбаа буюу Б.Бямбасүрэн байсан юм.

Түүний гэр бүл, найз нөхөд, фенүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.