Бага насны хүүхдэд резинен чихэр өгөхгүй байхыг холбогдох албанаас байнга анхааруулсаар ирсэн. Учир нь өнгөрсөн 2017, 2019 онуудад бага насны хүүхэд резинен чихрэнд хахаж амиа алдсан хэд хэдэн хэрэг гарч байсан юм.

Тэгвэл энэ сарын 7-ны өдрийн 07.30 цагт чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас баржээ. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт шалгалт хийхэд нэг ой найман сартай Э нь гаднаа харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ.

Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.