42 настай Фокси Менажер гэх америк эмэгтэй хөх томруулах мэс засалд донтсон нэгэн болжээ. Түүний хувьд хүүхэлдэйн баатар Жессика туулайтай адил секси төрхтэй болохыг хүсдэг ч одоогийн байдлаас харвал тэр дүр төрхөөс хэдийнэ холдсон бололтой гэмээр. 

Түүний хувьд 6 жилийн өмнөөс мэс засалд анх орж байжээ. Нөхрөөсөө салж ганц бие бүсгүйн амьдралаар амьдрах болсон өөрчлөлттэй зэрэгцэн түүний энэ хобби анх бий болсон байна. Аварга том хөхтэй болсон ч түүний сэтгэл ханаагүй, цаашид ч томруулах хүсэлтэй байгаа аж.