Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна.

Мөн 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэн ажиллуулж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын хуваарь гарган мөрдөж ажиллаж байна.
Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсаны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.

Тус эмнэлгийн удирдлагууд халдвартай өвчтөн ирсэн тохиолдолд зөөвөрлөх, тусгаарлах замын схем зургийг гаргаж, тоног төхөөрөмж, машин техникийг бэлтгэснээ танилцууллаа.