Өчигдөр нэгэн эмэгтэй дуут мессеж тараасан. "Манай найзын дүү нь НОК-т ажилладаг. Энэ мэдээллийг дүү нь өгсөн юм. Төрийн гурван өндөрлөгөөс өгсөн үүргийн дагуу НОК маш нууцаар хуралдаж, дайн бүхий байдалд шилжиж байгаа юм байна. Зах, дэлгүүрүүд хаагдах юм байна. 2-3 сарын хүнсээ базаа. Хөвсгөл аймагт тусгаарлагдсан сэжигтэн халдвар авсан нь тогтоогдсон байна" гэсэн мессеж байсан юм.

ЭМЯ-наас хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр тухайн дуут мессежийг тараасан иргэнийг олж тогтоосон талаар мэдээллээ. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн Г-г олж тогтоон, цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Өмнө нь нэг иргэн шинэ төрлийн коронавирустэй холбоотой худал мэдээлэл цацаад, Тагнуул, цагдаагаас шалгаж, 2 сая төгрөгөөр торгосон билээ.