Манай улс төрчид сонгууль гээд хөл хөдөлгөөнд ороод нойргүй хонох өдрүүд нь ойртоод буй. Гэтэл тэдний нэрс муу болгонд дуулдах нь үл тасарна.  Тухайлбал, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан Ц.Уртнасан, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, бүртгэлийн Газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн Даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй "Капитал" банкинд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар цагдан хориод буй билээ.

Тэгвэл уг хэрэгт холбогдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар тооцон шалгах үндэслэлтэй гэж үзэж буйгаа АТГ-аас Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ. Уг хүсэлтийг Нийслэлийн Прокурорын Газар хянаж, эцсийн шийдвэрээ гаргах юм байна хэмээн сонин.мн сайтад онцлов.

ЖДҮХС-гаас 2018 онд аж ахуйн нэгж, иргэдэд олгох ёстой зээлийг нэр бүхий улстөрчид хамаарал бүхий компаниуддаа олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй дуулиан өнөөг хүртэл тасраагүй байгаа. Прокурорын байгууллагад ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 13 гишүүний хэрэг хянагдаж байгаа ч тэдний дээр энэ парламентаас хэд хэдэн хүн нэмэгдэх нь тодорхой болоод байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Б.Жавхлан гишүүн ЖДҮХС-гаас гурван компанид зээл олгоход нөлөөлсөн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэв үү

 

Өвөрхангай аймгийн хоёр суманд улсын төсвийн хөрөнгөөр багийн төвийн  нэг давхар хоёр барилгыг нэгийг нь 99 сая, нөгөөг нь 15 сая төгрөгт барьжээ. Гэхдээ барилгын материал болон загвар, хэмжээ нь яг ижилхэн.Долоон тэрбум төгрөг бага мөнгө биш. Хамгийн гол нь буцалтгүй тусламжийн  мөнгийг зувчуулсан этгээд нь төрийн түшээд байгаа нь ичгэвтэр. Олон улсын байгууллагын хандиваар өгсөн мөнгөний ард тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын дэд дарга Ч.Энх-амгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар нуугдаж байгаа аж. Үргэлжлэлийг эндээс уншина уу

Хуулийн байгуул­лагынхны авлига нэхэж, дарамталдаг тухай баримтуудыг бизнес эрхлэгчид дэлгэж эхэлсэн. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн бүлэг прокурорын талаар болон 100 мянган ам.долларын авлига шаардсан хуулийнхны баримтыг ЕТГ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.   Түүнээс өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд бизнесээ хамгаалж үлдэхийн тулд дөрвөн сая ам.долларыг тухайн үед Ерөнхий прокуророор ажиллаж байсан  Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу шилжүүлж байсан тухай баримтыг гаргаж байв.  Авлигын баримт Ерөнхийлөгчид очиж, АН-ын гишүүдийг цагдан хорив

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /13/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /15/