Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр хулгана жилийн сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллага дроноор хянахаар болсон гэх мэдээлэл өнөөдөр цацагдаж эхэлсэн билээ.

Тэгвэл уг мэдээллийг үнэн эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Одоогоор тийм зүйл яригдаагүй. Сар шинийн өдрүүдэд иргэдийг дроноор хянах албан үүрэг ирээгүй байна” гэсэн юм.