Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 19-нд коронавирусийн тархалтын талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван иргэн, Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 2 иргэн гээд нийтдээ таван хүний шинжилгээний хариу гарлаа. Тэднээс коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар тусгаарлагдсан хүн байхгүй" гэсэн юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ.Хятадаас гадна дэлхийн 25 улсын 900 тохиолдол бүртгэгдсэн.

 Шинэ коронавирусийн халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн

  •  81 хувь нь хөнгөн,
  • 14 хувь нь дунд
  • 5 хувь нь нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 14.6 хувь нь маш хүнд байгаа. Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна" гэлээ.