Увс нутаг аль ч Засгийн үед хууль зүйн салбарыг атгадаг гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй байх. МАН ялсан үед Увсын Ц.Нямдорж Хууль зүйн сайд болдог, харин АН ялсан үед Д.Дорлигжав Хууль Зүйн сайд, Ерөнхий Прокурор гэх мэт хуулийн салбарын томоохон албыг хашдаг.

Харин МАХН ялсан тохиолдолд мөн л Увс нутгийн хүү Н.Уламбаяр МАХН-аас Хууль Зүйн сайд болохоор яригдаад эхэлсэн гэнэ. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН ялах магадлал маш өндөр байгаа гэнэ. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар аль ч нам дангаараа олонхи болж чадахгүй гэж судлаачид үзэж байгаа хэдий ч саяхны нэгэн судалгаагаар МАХН-ын рейтинг МАН, АН-аас аль хэдийн хол илүү тасарсан байна.

Эндээс үзэхэд энэ удаагийн сонгуульд МАХН дангаараа Засгийн эрх барих магадлалтай болоод байна. Н.Уламбаяр нь МАХН-ын урдаа барьдаг шилдэг залуу боловсон хүчний нэг яалт ч үгүй мөн. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын дэргэд сүүлийн жилүүдэд ажиллаж улс төрийн туршлага, чадвар эзэмшсэн тэрээр одоогоор МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, МАХН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга гэсэн албыг хашдаг юм байна.

МАХН-аас боловсруулсан Дээд хууль / Үндсэн хууль /-ийн төслийн эхийг бичсэн Үндсэн хууль судлаач Н.Уламбаяр нь Монгол Улсыг гурвантаа тойрч МАХН-аас боловсруулсан Дээд хуулийн төслийг ард иргэдэд таниулан сурталчлах ажлыг гардан зохион байгуулсан байна.

 Хуулийн салбарын ирээдүйн лидерийг Н.Энхбаяр ийнхүү өөрийн гараар боловсруулж  бэлдэж байна. Юутай ч Увс нутаг дахин нэг Хууль Зүйн сайдтай болох чимээ чих дэлсээд эхэллээ.