Зохиолч Р.Эмүжин коронавирусийн талаар ийн өгүүлжээ.

Covid-19 вирусаас хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл олж мэдсэн нээлт нь энэ тахал хот, тосгод, улсаар нь сүйрүүлэх хэмжээний хор уршигтай гэдгийг нотолж байна.
-Энэ вирус нь эхээс урагт халдварлах боломжтой.
-Эхний шинжилгээгээр илрэхгүй. Дөрөв дэх удаагийн шинжилгээг л найдвартай хэмээн үзэж болох юм. Үүнийг эмч, эрдэмтэд уг вирусын хувиран мутацлагдаж буйтай холбон үзэж байна. Тиймээс цаашдаа улам хүндэрнэ. Вирусын мутацлагдаж буй хурдыг эрдэмтдийн судалгааны ахиц гүйцэхгүй байна!
-Уг вирусаар нэг удаа өвдсөн хүн дахин өвддөг. Өөрөөр хэлбэл дархлаа суухгүй гэсэн үг. Эхний өвчлөлөөр таны уушги гэмтэж, хоёр дахь өвчлөл шууд зүрхний үйл ажиллагааг доголдуулах тул амьд үлдэх найдваргүй. Тиймээс вакцины тухай мөрөөдөх хэрэггүй.
-Халдвар авсан хүн ханиаж найтаахад ойр орчмын гурван метр газарт цацагдсан вирус 10-12 минут агаарт тогтож, дараагийн олзоо отно. Нүд, амьсгалын замаар чинь дамжин таны биед нэвтэрч, та тахлаар өвдөнө...төмөр гадаргуу, хувцас зэрэг дээр 6-12 цаг амьдарна. Хүн та вирус амьдрах, үржих таатай орчин. Таныг залгиад, дараагийн хүнд халдана. Биеийн эсэргүүцэл сайтай хүнд далд үе нь 27-30 хоног үргэлжилнэ.
-Хятадад одоо хүртэл мэдээлэл хаалттай, хориотой хэвээр байгаа бөгөөд нас барагсад, өвчлөгсдийн тоог нууцалж байгааг идэвхтэй сурвалжлага дамжуулж явсан сая шахам дагагчтай сайн дурын сэтгүүлч залуу гэнэт алга болсноос харж болно. Анх аюулт тахал дэгдсэнийг нууцаар мэдээлсэн эмч нас барсан.
-Солонгост одоогоор 500 шахам хүн гурван өдрийн дотор энэ вирусаар өвдсөн болох нь тогтоогдсон.
-Сөүлийн нислэгээр ойрын хоёр өдөрт Монголд 1300 орчим хүн ирээд байна. Өнөө шөнийн нислэгээр 200 гаруй хүн нэмж ирнэ. Дахиад хоёр өдөр өнгөрөхөд 3000 орчим хүн Улаанбаатарт хөл тавьж, улс даяар тарна. Тэд бүгд цагаална, золгоно, магадгүй танайхаар ороод гарна. Мэдээж дэлгүүр орж ойр зуурын хүнс, кимчигээ цуглуулна. Түүний барьсан сагсыг та аваад бараагаа цуглуулна!
-Монголчууд зах, хүнсний дэлгүүр, банкинд хэдэн арвуулаа бужигнаж байгаа боловч тэдэнд амны хаалтнаас өөр зэвсэг байхгүй.
-Хэрэв 1,4 сая хүн амтай Улаанбаатарт энэ тахал дэгдвэл ажиллах хүн хүч, эмнэлгийн ор, эм, тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, хүмүүс автобус, гудамж талбай, айл, гэр, орц, албан газартаа тусламж авч чадалгүй үхэх магадлал өндөр. Нэг нь саяхан битүүлгээр, золгуутаар айл хэссэн та ч байж болох юм. Тиймээс биедээ бэлэн мөнгө авч явах хэрэггүй, хэн болохыг чинь илэрхийлэх бичиг баримттайгаа зорчино уу, ах дүү, аав ээжид чинь мэдэгдэх боломж энэ юм.
-Үндэсний уламжлалт баяр Цагаан сарын дараахнаас Монголд вирус илэрч, албан ёсоор бүртгэгдэнэ гэж дэлхий харж байна. Одоохондоо халдвар авсан монголчууд далд үеэ туулж байна хэмээн тэд үзэж буй юм. Вирус нь уушигны хатгалгаа болтлоо 6-8 хоног таны амьсгалын эрхтэнүүдэд байршин үржинэ.
- Коронавирус нь тэнгэр шүтлэггүй тул тэнгэрлэг ард түмнийг тоохгүй. Сүнсэнд халдахгүй. Шашин шүтлэг, хөгжил, хэл угсаа үл харгалзан дэлхийн 40 өөд оронд тахал мэт тархаж амжжээ. Хөгжингүй орны иргэд ч өвдсөн даруйдаа нас барсаар байна!
-Энэ вирусын эсрэг эм байхгүй, вакцин байхгүй.
-Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн найдвартай арга бол гэр гэртээ байх, гэр бүлийн бус хүмүүстэй аль болох бага уулзах, гараа байнга ариутгах, хувийн ариун цэвэр сахих.
-Уушгиа сайтар дэмжих нь сэргийлж болох нэг арга. Хөнгөн ханиад хүрсэн бол аль болох хурдан эдгээгээрэй. Хоолой амаа халуун усаар байнга зайлах нь нэгэнт аманд орсон вирус уушиг руу дамжихгүй байх боломжийг нэмэгдүүлнэ.
-Хэрэв та ханиаж, огцом халуурч, хамар чинь усанд живж буй мэт битүүрч, амьсгал боогдож эхэлбэл золгосон, золгох гэж буй хүмүүстээ гэрээслэлээ амжиж үлдээгээрэй! Тэдний ээлж ирэхэд хэнд, хэрхэн гэрээс захиасаа хэлэх нь өөрсдийнх нь хэрэг тул танд хамаагүй.
-Covid-19 вирусаар нас барагчдыг шууд шатаах тул буяны компаниудад ашиггүй. Учир нь уламжлалт аргаар оршуулах, ил тавих тохиолдолд цогцосноос хөрс, агаараар дамжин дахин вирус дэгдэх, халдварлах аюултай!