Улсын онцгой комиссоос сар шинийн баярын өдрүүд буюу урд шөнөөс пүрэв гарагийн 06:00 цаг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоогоод байна. Ингэхдээ заасан хугацаанд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад зориулж найман чиглэлд тусгай үйлчилгээний автобус явуулахаар болсон.

Алба хаагчид автобусаар зорчихдоо ажлын үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай юм байна.