Сайн байцгаана уу? хүнд биеийн зовлонгоос илүү сэтгэлийн хөндүүр их хэцүү байдаг юм байна. Би нь 30 настай нөхөртэйгээ нэг гэрт ороод 1 жил болж байна. Би нь 2 охинтой.

Том охиныхоо ааваас салаад нэлээд удаж байгаад нөхөртэйгөө танилцаж байсан. Одоо 3 сартай охинтой, манай хадмууд манайхаар нээх ирж очдоггүй ер нь бол жоохон хөндий гэх үү дээ. Сая төрөхөд ч нээх ач холбогдол өгөөгүй. Ийм л хүмүүс юм байх гэж бодож байтал үгүй бололтой. Нөхөр маань 3 н настай хүүтэй, хүү нь ээжтэйгээ хамт амьдардаг. Асуудал юу гэвэл нөхрийн аав ээж эгч дүү нар нь бүгд хүүгийн ээжтэй фэйсбүүк найзууд.

Тэр хүүхэн хүүгийнхээ зургийг байнга цахим хуудсандаа нийтэлж, тэр зурган дээр нь манай хадмууд байнга лайк, зүрх дарах юм. Шинийн нэгэнд хадам аав нөгөө хүүгийн зургийг шэйрлээд Ам барих ач Удам залгах үр минь гээд постолчихсон байсанд би үнэхээр эмзэглэсэн. Энэ айл яагаад намайг үл тоомсорлоод байдаг юм бол. Энэ үйлдэл нь шинэ бэрд нь эвгүй байна гэж боддоггүй юм байхдаа.