Одоогоос гурван жилийн өмнө СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн дуучин АМ-С буюу Амрааг уран бүтээлийг сонсогчид андахгүй биз ээ. Өдгөө 26 настай тэрбээр "25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарсан хамтлагуудын нэг “Mixx” хамтлагийн гишүүн байсан.  Тухайн үедээ хамтлагийнхантайгаа дуулаад явж байх нь хамгийн их тухтай гоё байсан гэдэг. Хувийн карьераа хөгжүүлэхдээ Адель шиг байх ёстой юм байна гээд зорилго авч төлөвлөгөөгөө гаргаж урлагт хүч үзэж эхэлжээ. Дууны үгээ бичиж, аяаа зохиож дуугаа олонд хүргэж өдгөө олон мянган фэнүүдтэй болоод байгаа юм.