Банш хочтой СТА, жүжигчин Д.Баттөмөр буюу Батааг таних хүн олон. Өдгөө 39 насыг зооглож яваа тэрбээр гурван охинтой болсон азтай аав. Охидууд нь түүнтэй усны дусал мэт тун чиг адилхан. Том охин нь аавынхаа мэргэжлийг өвлөж мэдэхээр. Учир нь мэр сэр кинонд тоглох болсон юм. 

Драмын театраасаа өрх тусгаарлаж Мөрөөдлийн театрын суурийг тавилцсан Батаа чөлөөт уран бүтээлч болсон. Дэлгэцийн бүтээлд босс болох нь түүнд ихэд таалагдсан гэлтэй. Приусны Босс, Микроны босс зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулаад авсан жүжигчин залуу багадаа ийм хүү байжээ.