“Хэцүү анги”, “Помогите нам”, “Би эмэгтэй хүн”, “Гоёлын даашинз”, “Рашаантын 18”,  “Ларьдма” зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Б.Навчаа оюутан ахуйдаа ийм охин байжээ. 

Эцэг эхээсээ дөрвүүлээ бөгөөд гурван эрэгтэй дүүтэй жүжигчин бүсгүй багаасаа л их эршүүд охин байжээ. Бүр Цэргийн дээд сургуульд шалгалт өгөөд тэнцэж байсан сэргэлэн охин. Харин түүнийг Гантөмөр гуай  охин Ганжаргалынхаа хамт хошин урлагийн жүжигчин, Батзаяад аваачиж өгөөд “Чи энэ хоёрыг хошин урлагийн театрынхаа жүжигт оруулаадхаач” гээд хөтөлж аваачиж өгч байсан гэдэг. Энэхүү урлагийн замналынхаа эхлэлийн талаар Б.Навчаа "Охин Ганжаатай нь би сүрхий найзууд л даа. Тэр том хүн хэлсэн болохоор Ганжаа бид хоёрыг Заяа ах театрдаа авсан. Удалгүй бусад хошин урлагийн продакшнууд санал тавьж байлаа. Гэхдээ тухайн үед цалин их бага байсан л даа. Ингээд л урлагаа түр орхиод, уул уурхайн компанид тогооч хийж байлаа" хэмээн ярьж байсан удаатай билээ.