Сайн байна уу? Нэрийг минь нууцлаад захиаг минь оруулаад өгөөч тэгэх үү. Үнэхээр ухаан минь дутаж байгаа болохоор энэ захиаг бичиж сууна.

Бас зөвлөгөө аваад асуучих хүн байсангүй ээ. Би одоо 23 настай нэг охинтой. Охин маань манай ээж дээр байдаг. Хамт байх боломжгүй байсан болохоор манай ээж дээр байдаг боломжтой болоод хажуудаа авах гэж хичээж байгаа. Хань минь надаас 4 насаар ах. Анх оюутан болоод 2 жил үерхээд хамт амьдраад 4 жил нийт 6 жил болж байгаа юм л даа. Энэ хугацаанд бишгүй л зүйл үзлээ. Нөхөр маань айлын бага, би айлын том охин. Айлын бага болоод ч тэр үү их дураараа. Нөхрийн хувьд сайн аав, сайн залуу. Ээж, аав нь гэсэн надад их сайн.

Хамгийн гол асуудал архи. Их уух дуртай залуу. Уухаараа жоохон агсам талдаа. Эрүүл болохоороо уучлалт гуйгаад юу ч болоогүй юм шиг л байдаг. Элдэв эмэгтэйтэй орооцолдож байгаагүй ээ. Архи л үнэхээр том асуудал болоод бна. Өдөр болгон шахуу л их бага хэмжээтэй, шалтаг олоостой уугаастай. Баяр нтрээр баярлуулж бэлэг өгч байгаагүй ээ. Энэ байдалд нь дасчихсан. Хамгийн гол нь архи уухаа болих болов уу? Энэ байдал нь үнэхээр хэцүү санагддаг.

Яагаад бусад эмэгтэйчүүд шиг баяраар баярлаж, бэлэг авч сэтгэл амар байж болдоггүй юм болоо гэж хааяа өөртөө их гутардаг. Орой ажлаа тараад явахдаа өнөөдөр битий уучихсан байгаасай гэж боддог. Үнэхээр уухаа болих болов уу? Өөрөө бол уухаа багасгаж байгаа гэдэг. Эсвэл тэртээ тэргүй охин маань манай ээж дээр байдаг болохоор эртхэн салсан дээр болов уу? Охиноо бодоод тэвчээд архинаас гарахыг нь хүлээх хэрэгтэй юу? Яг яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй бна. Хүн хайраар л дутдаг хорвоо юмаа. Чин сэтгэлээ хариулаад өгөөрэй. Баярлалаа.