Сайн байцгаана уу? Та бүхнээс бяцхан зөвлөгөө авмаар байна. Би одоо 19 настай. Найз залуутайгаа үерхээд 3 жил болох гэж байгаа боловч манай эцэг, эх ерөөсөө бид 2-ыг хүлээн зөвшөөрөхгүй юм. Өнгөрсөн зун би жирэмсэн болсон юм.

Ээждээ хэлсэн бөө харгуйд үзүүлээд таарахгүй тохирохгүй харш жилтэй сайхан амьдрахгүй гээд 3 сартай байхад би найдвартай газраар авхуулчихна гээд авхуулсан. Сал сарни гэсэн би больсон гэж хэлсэн ч уулзсаар л салж чадахгүй яваад л байсан. Харин шинэ жилээр би ахиад үртэй болсноо мэдсэн. Тэгээд л одоо юу ч болж байсан хүүхдээ гаргадаг юм шүү гээд нуугаад л яваад байна (эрт хэлвэл миний үрийг ахиад авхуулчихна гэж айгаад байна) хяналтандаа ч орчихсон.

Найз залуу маань аль зун л намайг төрнө тусдаа гарна нтр гээд шинэ гэр нтр авсан. Барьж амжаагүй тийм юм болчихсон. Одоо дулаан орохоор 4,5 сараас гэрээ бариад тусдаа гарнаа л гээд байгаа. Манайхаар хааяа аав ээжийг байхгүй үед ирдэг. Тэгсэн өчигдөр ирчихсэн байхад манай аав ээж 2 ажлаасаа эрт тараад ороод ирсэн. Ээж чам шиг юмтай хүүхдээ нийлүүлмээргүй байна яв зайл гээд л аав ч гэсэн хөөж туугаад. Гараад явсаных нь дараа ээж ямар ч эр хүний шинжгүй доожоогүй юмтай яах гээд зууралдаад байдаг юм, олигтой царай ч үгүй нтр гээл үглээд.

Үнэхээр хэцүү юмаа өмнө нь манай аав хүртэл зодож байсан. Ээжийн маань дүү нь утас руу нь залгаал манай дүүгээс сал ахиж битгий уулз гээд л. Би ёстой яг яах ёстой вэ. Санал бодлоосоо хуваалцаач. Баярлалаа