Залуу үеийн төлөөлөл болсон урлагийн залуус зорилтод бүлгийнхэнд тусалжээ. Тодруулбал, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн дэлхийн 160 гаруй оронд тархаад байгаа Коронавирусний эсрэг нэгдэж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 9, 17, 23 дугаар хорооны зорилтот бүлгийн айл өрхүүдэд тусламж үзүүлэв.

Хүүхэд залуучуудын хөдөлгөөнийхөн гэрийн эргэлт хийж, хүнсний багц, гар ариутгагч санитол, амны хаалт зэргийг өгчээ.

Зорилтод бүлгийн айл өрхүүдээр явж гэрийн эргэлт хийх хүмүүнлэгийн үйл ажиллагааг Хүүхэд залуучуудын хөдөлгөөний тэргүүн Э.Ууганбаяр, Монгол Улсын Филармоний гоцлол дуучин Н.Наранбаатар, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү нар дэмжин ажилласан гэв.