Дуучин Л.Байзада сураггүй алга болжээ
2020/03/19
Нэрт алиалагч, жүжигчин Т.Латиф агсны бага хүү, жүжигчин Л.Нурбулан 2020 оны 02-р сарын 12-ны өдөр таалал төгссөн билээ. Тэгвэл түүний ах дуучин Л.Байзада 2020 оны 02 сарын 20-ны өдөр 09:30 цагийн орчимд гэрээсээ дүүгийн ажил явдал болж байгаа ном уншуулна гэж хэлээд сураггүй алга болсон байна. Түүнийг ЦЕГ-ын сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад оруулсан бөгөөд энэ талаар ЦЕГ-ын цахим хуудсанд оруулсан байна.
Тэрбээр гэрээсээ гараад найм хоног ирээгүй тул Баянзүрх Дүүрэг Дэх Цагдаагийн Газрын 2-р хэлтсээс ийнхүү хайх хүсэлтийг гаргаад байгаа аж.
Түүнийг хайж байгаа мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Зочин · 2020/03/24
aviyaslag huuhduud baisiim da
АРД · 2020/03/19
Монголын циркийн урлагийн загалмайлсан эцэг Латиф агсны хүүг төр засаг огт хайхарсангүй. Энэ сайхан авьястай залуу дэндүү эрт хорвоогоос хальсанд маш ихээр харамсаж сууна. Ах нь маш хүнд болоод архи ууж яваа биз дээ
Зочин · 2020/03/19
Яанаа олдсон уу
Зочин · 2020/03/19