УИХ-ын чуулганы үеэр Сүхбаатарын талбайд  жагсаж байгаа иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн төрийн гурван өндөрлөгт  шаардах бичиг хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, Засгийн газарт хариуцлага тооцох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 280 мянгад хүргэх зэрэг 10 гаруй зүйлтэй шаардах бичиг юм байна. Тэд яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардах бичгээ хүргүүлж байгаа юм байна.

Өнөөдөр 11 цагт УИХ-ын чуулган эхэлж, Mонгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: "Мөнгөний өмнө хууль мөхөсддөг байсан, Одоо хуулийн өмнө мөнгө мөхөсдөж байна",  "Монголын төр авлигачдын атганд байсан цаг бий",  "Хуулийг хэрэгсдэггүй ёрын бодлого саяхан болтол байсан юм шүү. Одоо тийм нехдүүд үүр үүрэндээ шургажээ, "Идэж уухын донтонгууд эмээл, хазааргүй аашилдаг байсан." гэх мэтээр үг хэлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурал хаян гарсан билээ.