АН  УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хянуулахаар хүлээлгэн өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга, АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийн ахлагч З.Нарантуяа : "Манай Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр "Монгол өрх хөгжлийн бодлого" нэртэй байгаа. Энэ хөтөлбөрийн гол чиглэл бол Монгол айл өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргах, өсөлтийг бий болгох явдал юм. Бид ялалт байгуулбал баялаг бүтээгчид, Жижиг Дунд Үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ.

Улмаар Монгол айл өрхийг дэлхийн дундаж орлоготой болгоно, цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван саяд хүргэнэ" хэмээсэн юм.